Pfizer, BioNTech компанийн хамтран боловсруулсан коронавирусний эсрэг вакцин 12-15 насны хүүхдүүдэд туршилт хийснээр 100 хувийн үр дүнтэй, дархлааны хариу урвал өндөр байгааг харуулсан талаар ВВС мэдээллээ.
Тус компаниудын мэдэгдэлд вакцин хийлгэсэн хүүхдүүдээс нэг нь ч Ковид-19-өөр өвдөөгүй гэсэн байна. Мөн ойрын хугацаанд уг вакцинаа өсвөр насныханд тарих зөвшөөрөл авах болно гэв.
АНУ-д 2260 өсвөр насны хүүхдүүдийн туршилтын эхний үр дүнгээс харахад вакцин нь аюулгүй бөгөөд гаж нөлөөгүй үзүүлээгүй аж.
Хоёр тунгаар хийдэг Pfizer-ийн вакциныг одоогоор дэлхийн 66 улсад 16-аас дээш насныханд тарих зөвшөөрөл олгоод байгаа юм.
Ковид-19-өөр хүүхэд залуучууд хүндээр өвдөх нь харьцангуй бага бөгөөд хүүхдүүдийг дархлаажуулснаар сургуулиудаа нээх боломжтой гэж үзэж байгаа аж.