Эрүүл мэндийн Яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа "Нийт 14218 шинжилгээ хийгдсэнээс 481 тохиолдол батлагдаж, нийт тохиолдлын тоо 8070 боллоо. Үүнээс 404 тохиолдол Улаанбаатар хотод илэрсэн бол 77 тохиолдол хөдөө орон нутаг илэрсэн.
Мөн сүүлийн 24 цагт эмчлэгдсэн 124 хүн байна. Ингэснээр нийт 4835 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарлаа" гэлээ.
Хөдөө орон нутагт илэрсэн тохиолдол:
- Баянхонгор-1
- Архангай-7
- Орхон-15
- Хэнтий-1
- Төв аймаг-27
- Өвөрхангай-10
- Булган-10
- Ховд-2
Нийт өвчилсөн иргэдийн биеийн байдлыг ангилан үзвэл:
- 1480 хүн хөнгөн
- 250 хүн хүндэвтэр
- 31 хүнд
- 11 маш хүнд
25-40 насныхан нийгмийн идэвхтэй бүлэг гэдэг утгаараа халдвар их авч байгаа боловч 60-аас дээш насныхан биеийн байдал нь хүндэрч байна. Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс шинжилгээний хариу ямар гарахаас үл хамааран 14 хоног гэрийн тусгаарлалтаа үргэлжлүүлээрэй. Орон нутагт очсон иргэд мөн гэртээ 14 хоног тусгаарлагдах шаардлагатай.