“Ковид-19” халдварын улмаас Монгол Улс төдийгүй дэлхий нийтээр цусны хомсдолд ороод байна. Дэлхий даяар донорын тоо 20-30 хувиар буурсан гэсэн судалгаа гарсан аж.
Тиймээс ДЭМБ-аас вакцин тариулсан бол 30 хоногийн дараагаас цусаа өгөх зөвлөмжийг гаргажээ. Үүнтэй холбоотойгоор цусны нөөц эрс багасах болсон тул ДЭМБ-аас өгч буй зөвлөмжөө өөрчилж 30 хоногийн хугацааг 28 болгон багасгаж, вакцин тариулсны дараах хариу урвал хөнгөн, дунд зэрэг илэрсэн бол 14 хоногийн дараагаас цусаа өгч болно гэж зөвлөөд байна.
Хэрэв бүх хүн вакцинд хамрагдчихвал цусаа өгөх доноргүй болж нөөцгүй болно гэж манай Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс анхааруулжээ.
Мөн иргэн, аж ахуй нэгж, албан байгууллагад вакцинд хамрагдахаасаа өмнө цусаа өгч амьдрал бэлэглэхийг уриалжээ.