Цар тахлын дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор УОК-оос хөл хорих шийдвэр гаргах магадлалтай байгаа юм. Харин энэ үеэр Монголын томоохон группийн захирлууд хөл хорионы эсрэг уриалга гаргажээ.
Энержи Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл
“Дахин хатуу хөл хорионд орохгүй байж чадвал эдийн засгийн “цусны эргэлт” гүйж, хүмүүс маань ажилтай, орлоготойгоо байх болно. Үүний төлөө дор бүрнээ хамтдаа хичээцгээе.
Компаниудын зүгээс ажилтан бүртээ зайнаас ажиллах боломжийг бүрдүүлэх гэх мэт энгийн зохицуулалтууд ч эдийн засгаа энэ хүнд үед аврах, цар тахлын нөлөөллөөс хамгаалах үйлсэд чухал хувь нэмэр юм шүү…”
М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал:
"Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан уриалга гаргалаа. Тэрбээр “Зөв менежментээр цар тахлыг хохирол багатай давах боломж байна. Бизнесийн үйл ажиллагааг зогсоохгүй байх, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэхийн тулд иргэд, аж ахуйн нэгж бид бүгдээрээ халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахих нь туйлын чухал болоод байна”
Шунхлай групп ХХК-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан:
Коронавирус цар тахал дэлхийг нөмөрч хүн төрөлхтөн 2 сая гаруй иргэнээ алдаж, 120 сая хүн өвчлөөд байна. Эрүүл мэнд, эдийн засаг гээд бүхий л салбарт сорилт ирсэн энэ цаг үед монголчууд бид ч бас цар тахлыг хохирол багатайгаар даван туулахаар хичээж байна.
Хаврын урин цаг ирсэн энэ өдрүүдэд өдөр бүр өвчтөний тоо 400 гарч байгаа нь хүн бүрийн сэтгэлийг түгшээж байна. Иймд хөл хорионд орж сэтгэл санаа болон амьжиргаа, эдийн засгаараа нь хохирохын оронд бид ковидын эсрэг илүү ухаалгаар тэмцэх хэрэгтэй болж байна.
Та бид дор бүрнээ амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа тогтмол угааж халдвараас хамгаалах дэглэмээ ягштал баримталж чадвал аюулт өвчнөөс холуур, эдийн засгийн хувьд ч хохирол багатайгаар ирж буй цагийг угтаж чадна.
Хамтдаа сэргийлье!
Монос групп Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Академич, Монос Группийн ТУЗ-ийн дарга Л.Хүрэлбаатар