Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн нэг ажилтны шинжилгээнээс өчигдөр коронавирусийн халдвар илэрчээ.
Иймд тус төвийн амбулаторийн үзлэгийг өнөөдөр 50 хувь хүртэл хязгаарласан байна.
Мөн батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлуудаас шинжилгээ авахад сөрөг гарсан учраас гэрийн тусгаарлалтад шилжүүлж, бүх ажилтнаас шинжилгээ авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Түүнчлэн клиникт хэвтэн эмчлүүлэгчдийн нэг тасгийн бүрэн хаасан бөгөөд одоогоор хоёр тасаг хэвийн ажиллаж буй аж.
Халдварын нөхцөл байдлын улмаас тус төвийн амбулаторийн үзлэгийг ийнхүү түр хугацаанд хагас хязгаарлаад байгаа тул иргэд шаардлагагүй тохиолдолд тус төвийг очиж бөөгнөрөл үүсгэхгүй байхыг сануулав.