Ирэх сард хийхээр төлөвлөгдсөн тусгай үүргийн нислэгийн хуваарьт зарим өөрчлөлт орлоо. Мөн Засгийн газраас Монгол Улсын хилийг 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор 4 дүгээр сард зарласан тусгай үүргийн нислэгээр Сөүлээс бусад чиглэлээс ирэх иргэд тийзээ шууд авиакомпаниудад хандан худалдан авах энгийн горимд шилжиж байна. Үүнд зөвхөн транзит зорчигч авах Сөүл-Улаанбаатар чиглэлийн 04.23-ны нислэг мөн хамаарна.
Түүнчлэн Сөүл-Улаанбаатар чиглэлд хийгдэх 04.14-ний өдрийн Асиана Эйрлайнс, 04.28-ны өдрийн Кореан Эйр компанийн нислэгээр тус тус ирэх хүсэлтэй Солонгост байгаа иргэд мөн эдгээр компанид шууд хандан тийзээ авч болно.
Харин МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зорчигчийн нэрсийг ЭСЯ-нд хандан иргэдийн гаргасан өргөдлийн дарааллаар Сөүл дэх МИАТ компанийн төлөөлөгчийн газарт хүргүүлж баталгаажуулах юм байна.