Г.Тэмүүлэн: Засгийн газар үр ашигтай төсөв оруулж ирэx үүрэгтэй
Г.БАТЗОРИГ: БАРЬЦААН ДЭЭР БАТЛАН ДААЛТЫН САН БАТЛАН ДААЛТ ГАРГАЖ БАЙГАА НЬ ОНЦЛОГ
ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: 10 ИХ НАЯАДЫН ХӨТӨЛБӨР ЖДҮ-ИЙН ТҮҮХИЙГ ДАВТАХ УУ
Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх “10 их наядын төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлж эхлээд байна.
10 их наядын төлөвлөгөөний томоохон хэсэг болох ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй хоёр их наядын зээл бодит эзэндээ саадгүй хүрч чадах эсэх, ямар эрсдэлүүд үүсэж байгааг сануулах үүднээс ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ энэ удаа
“10 ИХ НАЯДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ЖДҮ-ИЙН ТҮҮХИЙГ ДАВТАХ УУ?” сэдвээр мэргэжилтнүүдийг урьж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зочноор:
- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
- Сангийн яамны Санхүүгийн бодлогоын газрын дарга Ц.Зоригтбат
- Эдийн засагч Д.Ангар
- Голомт банкны ахлах эдийн засагч Г.Батзориг
Онцлох Эшлэл
Эдийн засагч: Г.Батзориг
- Эдийн засагт бол 2012 оны эдийн засагтай харьцуулахад 2021 оны эдийн засгийн онцлог нь өөр. Тухайн үедээ мега төслүүд хэрэгжээд эдийн засаг тэлсэн.
- 10 наядын хөтөлбөр бол гурван жилийн хугацаатай гэдэг утгаараа бид энгийнээр бодоод үзвэл жилд хоёроос гурван их наядын нийлүүлэлт хийхээр байгаа юм.
- Одоогийн унасан байгаа эдийн засаг дээрээ нэг, хоёр их наядыг хангалттай шингээх орон зай байгаа.
- 2021 оны хувьд ханшийг огцом өснө гэж харахгүй байна. Яагаад гэхээр эдийн засаг мөнгөгүй байгаа учраас хүнд нөхцөл байгаа тэгэхээр эдийн засагт мөнгө хэрэгтэй байгаа учраас түүнийг нь дэмжих хэрэгтэй гэж харж байна.
- Цусны эргэлт шиг цусны эргэлтийг дэмжиж байж хүнээр бол босч явна.
- Төв банкны үнэт цаасан дээр залруулга хийхэд төв банкны үнэт цаасан дээр найман их наяд явж байна гээд бэлэн мөнгө явж байгаа юм шиг ойлгоод байна. Нэг талдаа төв банкны үнэт цаасыг байршуулж байж төлбөр түргэн гүйцэтгэх чадвар гэж харьцаа үзүүлэлтээ банк хангадаг. Өнөөдөр эх үүсвэрийн зардал 10%,11% татаж байна. Гэтэл бодлогын хүү нь дээр төв банкны үнэт цаасан дээр одоо бол зургаан хувийн өгөөжтэй хадгалж байна. Дөрвөн хувийн алдагдалтай хадгалаад байгаа юм.
- Засгийн газрын үнэт цаас нь 2016 оноос хойш багассаар байгаад буурсан. Тэгэхээр ганц хөрвөх чадвартай эх үүсвэр нь төв банкны үнэт цаас байгаа юм. Мэдээж төв банкны үнэт цаасан дээр хадгалагдаж байгаа найман их наядаас гурваас, дөрвөн их наяд нь сулрах боломжтой. Үлдсэн нь боломжгүй, банкны өөрийнх нь харьцаа үзүүлэлтийг хангах ёстой.
- Хоёр их наядын хөтөлбөр дотор эрэлтээр аваад үзэхэд манайд бүртгэлтэй 83 мянган ЖДҮ байгаа. Иргэн аж ахуй нэгжээр нь ангилахад 42 мянга болно. 42 мянгаас 40% нь банкинд зээлтэй, эсвэл хөнгөлттэй зээлтэй гэхээр 22 мянга болж байгаа. 22 мянгаас банк нь бизнесийн насжилт харна гэнэ 1, 2-оос дээш жилийн насжилттай. Нэг доторх жилийн насжилттай 40%-ийг хасахаар зах зээл дээр банкны шаардлага хангах аж ахуй нэгж 10 мянган аж ахуй нэгж байгаа. Тэр 10 мянган аж ахуй нэгж дунджаар 100 сая төгрөгийн зээл авлаа гэж бодоход нэг их наядын хөтөлбөр байгаа юм.
- Хэрэв хоёр их наядаа хэрэгжүүлнэ гэвэл үлдсэн нэг их наядад чанаргүй аж ахуй нэгжүүд орж ирээд улмаар системийн хувьд банкны чанаргүй зээл үүсэх эрсдэл үүсч байгаа.
- Иргэдэд тулгамдаж байгаа асуудал барьцаа, бизнесийн эрсдэл, муу зээл авсан эсэх нийт банкны шаардлагын 50%-ийг бүрдүүлж байгаа.
- Барьцаа чухал байгаа, барьцаан дээр батлан даалтын сан батлан даалт гаргаж байгаа нь онцлог байгаа.