Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн жил бүр гаргадаг тайланд дэлхийн улс үндэстнүүд усны нөөцийн талаар дутмаг ойлголттой усыг нөөцлөх ажил огт хийхгүй байна. Усны нөөцийн асуудал тулгамдсан асуудал болоод байна хэмээн мэдэгдлээ.
ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Одре Азцле мэдэгдэл хийхдээ "Ус бидний хамгийн үнэ цэнэтэй үнэт баялаг буюу цэнхэр алт мөн. Ус бидний амин чухал хэрэгцээ амьдралыг тэтгэгч бодис. Нийгэм, эрүүл ахуй, соёлын бүх зүйл устай холбоотой байдаг усаа хайрлаж хамгаалж хэмнэе дэлхий дээр 2 тэрбум хүн усаар гачигдаж байна" хэмээлээ.
Устай холбоотой асуудлыг 200 хуудас бүхий тайланд нарийвчлан дурдсан бөгөөд усны үнэлэмжийг зах зээлийн өртөг төдийгүй түгээх үр өгөөжөөс нь хамаарч тодорхойлох хэрэгтэйг онцолжээ. Үүний зэрэгцээ шинжээчид олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний загвар одоогоор байхгүй байгааг хүлээн зөвшөөрсөн байна.
Судлаачид энэ үзүүлэлтэд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлийг дурдаж, тэдгээрийг
- усны нөөцийн үнэлэмж-байгалийн усны нөөц ба экосистем,
- усны дэд бүтцийн үнэлэмж-хуримтлуулалт, цэвэршүүлэлт ба хангамж,
- усны үйлчилгээний үнэлэмж-ундны ус, ариун цэвэр, эрүүл мэндийн үйлчилгээ,
- үйлдвэрлэл нийгэм эдийн засгийн үйл ажиллагаанд оруулах усны үнэлэмж-хүнс, хөдөө аж ахуй эрчим хүч, үйлдвэр,бизнес, ажил эрхлэлт, усны нийгэм, соёлын талын үнэлэмж-амралтын газрын,
- соёлын, шашны гэсэн таван ангилалд хуваажээ.
Энэ жилийн энэхүү тайланд 2030 он гэхэд дэлхий нийтээр 40 хувийн усны хомстолд орно. Эрүүл ахуйн асуудлаас болоод дэлхийн хүмүүст эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах асуудал илүү хурцаар яригдаж байгааг тайланд дурдаж анхааруулсан байна.