Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн цагаар тус яамны Газрын дарга Л. Энхсайхан "162 улс иргэдээ вакцинд хамруулж буй бөгөөд нас барсан тохиолдол гараагүй. Нийгмийн сүлжээгээр вакцинаас болоод явах чадвараа алдсан гэсэн мэдээлэл явж байна. Тухайн хүний өвчлөлийн шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байна. Вакцинаас болсон эсэхийг тогтоогоогүй" гэдгийг хэллээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд 3829, Өмнөговь аймгийн 7 суманд 1337 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. Ингэснээр өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 209278 иргэнд вакцин хийгээд байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Одоогоор дэлхийн хэмжээнд 265 вакцины туршилт явагдаж байна. 162 улсад вакцинд иргэдээ хамруулж байна.
Хуулийн дагуу хүний эмийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу вакжинжуулалт хийж байна. Еmongolia.mn хаягаар орж, дархлаажуулалтын талаарх мэдээллийг авч болно гэлээ.