Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдиз агентлаг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр хадгалж, төлөвийг “тогтвортой” болгож ахиуллаа.
КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөллөөр буураад байсан Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг дараах үндэслэлээр тогтворжиж эхэлсэн гэж Мүүдиз агентлагийн шинжээчид дүгнэсэн байна.
- Засгийн газраас 2020 онд авч хэрэгжүүлсэн цар тахлын эсрэг цогц арга хэмжээг хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр болон улсын төсвөөс хамтран санхүүжүүлсэн нь Засгийн газрын зээллэгийн шаардлагыг бууруулсан;
- Монгол Улсын экспортын хамгийн том зах зээл болох БНХАУ-ын эдийн засаг сэргэснээр уул уурхайн салбарын экспорт сайжирсан. Ялангуяа нүүрсний экспорт 2020 оны 2-р хагаст сэргэж, алт, зэсийн экспорт өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна;
- Өнгөрсөн оны 9 дүгээр сард авч хэрэгжүүлсэн өрийн дахин санхүүжилтийн арга хэмжээ нь 2021 оны эргэн төлөгдөх өрийн дарамтыг бууруулсан. Түүнчлэн 2022-2024 онд эргэн төлөгдөх нийт өр төлбөр ижил түвшний зээлжих зэрэглэлтэй улсуудтай харьцуулахад тийм ч өндөр биш байна;
- Эргэн төлөх төлбөрөөс гадна төсвийн гүйцэтгэл сайжирсан нь зээлийн нийт эрэлт хэрэгцээг багасгахад дэмжлэг болж байна. Төсвийн алдагдлыг 2021 онд бууруулж, ДНБ-ий өсөлтийг дэмжих гол хүчин зүйл нь уул уурхайн салбарын орлогыг нэмэгдүүлэх болно;
- Гадаад валютын албан нөөц 2021 онд 4.6 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолсон байна.
Мүүдиз агентлагийн хэвлэлийн мэдээг энд дарж үзнэ үү.