Шадар сайд С.Амарсайхан ЭМЯ-ныхантай уулзах үеэрээ "ХӨСҮТ дээр асуудлууд байна. Байх байхдаа ноцтой асуудлууд байна.
ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа өөр хүний шинжилгээг аваад байна. Нэг гэр бүлийн хүмүүс нөхрийнхөө өмнөөс эхнэр нь шинжилгээ өгчихдөг. Нөхөр нь зүгээр гээд хөдөө яваад байдаг. Гэтэл эхнэр нь нөхрийнхөө өмнөөс 2-3 удаа өгсөн шинжилгээний хариу нь эерэг гараад байна. Өнөөдөр халдварын ойрын хавьтлаа хөөж байна гэсээр суутал жинхэнэ батлагдсан тохиолдол сөрөг гараад нөгөө батлагдаагүй тохиолдол нь эерэг гараад байгаа. Энэ бол ХӨСҮТ-ийн маш олон ноцтой асуудлуудын нэг. Энэ мэтээр батлагдаагүй тохиолдол гэж үзсэн иргэний шинжилгээний хариу эерэг болж, энэ тэнд халдвар бүртгэгдэж буйн шалтгаан энэ. ХӨСҮТ-д удаа дараа гарч байгаа ноцтой асуудлуудаас болоод тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгоод байна.
Мөн хариуцлагатай байх ажилчид өөрсдөө хариуцлагагүй үйлдэл гаргаж буй учраас халдварын тархалтын эрсдэл буурахгүй байна" хэмээн онцоллоо.