Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог харгалзан энэ сарын 30-ны өдөр Сөүл-УБ чиглэлд “Корэйн Эйр” компаниар нэмэлт нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэлээ.
Уг нислэгээр 150 орчим иргэнийг тээвэрлэх боломжтой. Иргэдийн бүртгэлийг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, УОК-ын Шуурхай штаб болон Гадаад харилцааны яам хийхгүйг анхаарууллаа.
Иймд дээрх нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд өнөөдрөөс буюу 17-ноос эхлэн УБ дахь “Корэйн Эйр” компанийн төлөөлөгчийн газрын 317100 утсаар эсвэл Солонгос дахь 02-2188-4677 дугаарын утас болон email : [email protected] цахим шуудангаар шууд хандан мэдээлэл авах, тийзээ захиалах боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.