Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ЁС ЗҮЙГҮЙ, ХУУЛЬ БУС баримтуудыг ЦУВРАЛААР ХҮРГЭЖ байна.
Хөгжлийн бэрхшээлтэй "Төр" дугаарын видеог ЭНД дарж үзнэ үү.
Баримт 1:
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар /ХБХХЕГ/ "Ковид-19" цар тахал эхлэх үед байгууллагадаа 500.000 төгрөгөөр халуун хэмжигч худалдан авчээ.
Энэ талаар тухайн байгууллагын дэд дарга Д.Ганболдоос тодруулахад, "Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед буюу 2020 онд цар тахал дөнгөж эхэлж байх үед буюу үнэтэй байхад нь халуун хэмжигч авсан" гэлээ.
Мөн 2020 онд тухайн газрын даргаар ажиллаж байсан Ц.Ганчимэгтэй утсаар холбогдож тодрууллаа. Тэрээр, "Халуун хэмжигч 500 мянга биш байх аа тийм үү" гэв.
Өнөөдрийн ханшаар халуун хэмжигч 65.000 төгрөгийн үнэтэй байна. Өөрөөр хэлбэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 9 дахин өндөр үнээр халуун хэмжигч авчээ.