Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний баг коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй хороодыг тооцоолон гаргажээ.
Улаанбаатар хотод халдварын эрсдэлгүй нэг ч дүүрэг, хороо үлдээгүй гэдгийг ЭМЯ–наас зарласан. Улаанбаатарын дүүрэг, хороод дундаас зургаан дүүргийн 81 хороо халдварын эрсдэл өндөртэйд тооцогдоод байна.
Доорх хороодод оршин сууж буй иргэд та бүхэн өөрийгөө болон бусдыг аливаа эрсдэлээс хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг Нийслэлийн онцгой комиссоос анхааруулж байна.