Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр "Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 90,000 гаруй хүнийг вакцинжуулаад байгаа бөгөөд бид өдөрт 15,000-20,000 иргэнийг вакцинд хамруулж байгаа. Ирэх долоо хоногоос 50-64 насны 185,000 гаруй иргэнээ вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн.
50-64 насны иргэдийг вакцинжуулахтай зэрэгцээд хөгжлийн бэрхшээлтэй 35,000 орчим иргэнээ ч вакцинд хамруулна. Дээрх иргэдийг нийтдээ хоёр долоо хоногийн хугацаанд вакцинжуулах юм. Дараагийн ээлжид 18-25, 26-49 насны гэх мэтээр тодорхой насны бүлгүүдээр ангилж, тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн хэмжээний насанд хүрсэн иргэдээ вакцинжуулалтад бүрэн хамруулахаар төлөвлөж байна" гэлээ.