УОК өнөөдөр хуралдсан тухай мэдээлсэн. Коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан шийдвэрээ танилцуулж байна. Мэргэжлийн байгууллагын үндэслэлтэйгээр шараас гуравдугаар түвшин буюу улбан шар түвшинд шилжиж байна. Энэ хүрээнд 14 чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа юм.
Мөн энэ 14 хоногийн хугацаанд оройн цагаар хөл хорио тогтооно гэж Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ. Тодруулбал үйлчилгээний байгууллагууд тодорхой цагийн хязгаарлалтад орох ба 22:00 цагаас хөл хорио тогтоож, холбогдох байгууллагууд хяналт тавина.
Хурандаа Б.Мөнхсайхан "Цагдаагийн байгууллага хамгаалалт зохион байгуулна. Бүрэн хэмжээгээр хөл хөдөлгөөнийг хязгаарлана гэж байгаа учраас хүний явган хөдөлгөөнийг мөн хязгаарлана. Аюулгүй байдлыг хангах чиглэлийн авто тээврүүд явах боломжтой" гэлээ.