ЭМЯ-аас ээлжит мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "44 цэгт 97 баг 690 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Гуравдугаар сарын 12-ний өдрийн байдлаар 16548 хүн вакцинд хамруулсан. Нийт иргэдийн 84017 Ковид-19 халдварын эсрэг вакцинын эхний тунд хамрагджээ.
Вакцинд хамрагдах ёстой хүний 12 хувийг хамруулах вакциныг Монгол Улс хүлээж авсан байгаа. Мөн ирэх долоо хоногоос хүнд эрсдэлтэй бүлэг буюу 60-64 насны иргэдийг хамруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн хөдөлгөөнт хүн ам буюу худалдааны салбарын хүмүүсийг вакцинжуулах юм" гэлээ.
ДЭМБ-аас Астразненека вакцины эхний тунг хийсний дараа 8 долоо хоногийн дараа хоёрдугаар тунг хийхийг зөвлөж байгаа учраас вакцинд хамрагдсан иргэдийг 56 хоногийн дараа дараагийн тунг хийх шийдвэр гарсан.