Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Гуравдугаар сарын 12-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "Жонсон энд Жонсон" буюу "Johnson & Johnson" компанийн гаргасан "COVID-19 vaccine Ad26.COV2.S" вакциныг яаралтай горимд хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтад бүртгэлээ.
Тус вакциныг хэрэглэх зөвшөөрлийг Европын эмийн агентлагаас (European Medicines Agency EMA) гуравдугаар сарын 11-нд олгосон юм.
Жонсоны вакцин нь ДЭМБ-д бүртгэгдсэн анхны нэг тунгийн горимтой хэрэглэх вакцин юм. Тус компанийн зүгээс өргөн хүрээнд явуулсан туршилт судалгааны хүрээнд уг вакцин нь настангуудад хийхэд үр дүнтэй гэжээ.
Вакциныг 2-8 градуст гурван сарын хугацаанд хадгалж болох ба хадгалах хугацаа нь 2 жил юм.