Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотоос гуравдугаар сарын 6-ны өдөр Арвайхээр хотод ирээд 8-ны өдөр буцсан иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан. Иймд Аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 13 хүнийг илрүүлж, тусгаарлах байранд байрлуулсан ба PCR шинжилгээг авч ХӨСҮТ-рүү явуулсан байна.
Өвөрхангай Аймгийн Онцгой комисс 23.00 цагт хуралдаж, үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Aймгийн төв Арвайхээр сумаас эрүүл мэнд, буяны ажил, хүнс, шатахуун, түлээ, малын тэжээлийн тээврээс бусад гарах болон орох хөдөлгөөнийг 3 дугаар сарын 13-ны өдрийн 06.00 цагаас 3 дугаар сарын 15-ны 06.00 цаг хүртэл хязгаарлав.
- Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын танхимын давтлага, төв барааны зах, худалдааны төвүүд, такси үйлчилгээ, спорт заал, фитнесс, усан басейн, үсчин, гоо сайхан, гандан хийд, хоолны газар, ресторан, зэргийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 13-ны өдрийн 06.00 цагаас 3 дугаар сарын 15-ны 06.00 цаг хүртэл хориглов.
- Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг шуурхай тогтоож, тандалт шинжилгээнд хамруулахыг холбогдох албаныханд үүрэг болгов гэжээ.