Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Орон сууцанд гал гарсны улмаас хоёр хүн угаартаж, нэг нь амиа алдсан байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, 27 дугаар байрны нэгдүгээр орцонд иргэн Ч-ийн байранд өчигдөр гал гарчээ. Энэ тухай дуудлага 23:31 цагт онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Онцгой байдлын алба хаагчид галын аюулаас 19 хүнийг аварсан бол 65 настай эрэгтэй угаартаж нас баржээ. Харин 63 настай эрэгтэй Б угаартсан байсныг эсэн мэнд гаргаж, Яаралтай тусламжийн төвд хүргэжээ.