Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Мехико хотод олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт хүний эрхийн төлөө 20 мянга гаруй эмэгтэйчүүдийн жагсаал боллоо.
Энэхүү жагсаалд тус улсын 60 гаруй эмэгтэй цагдаа сайн дураараа оролцсон байна.
Жагсаал эхлээд тайван замаар эхэлсэн боловч хэсэг бүлэг эмэгтэй Тусгаар тогтнолын талбай буюу ерөнхийлөгчийн ордны цонхны тагтны төмөр хашлагыг эвдэх гэж оролдон үймээн самуун дэгдээсэн байна.
Аюулгүй байдлын албанаас мэдээлэлж байгаагаар жагсаалын үеэр цагдаа нар 2700 орчим эмэгтэйг баривчилан саатуулж мөн энэ үеэр 62 эмэгтэй цагдаа, 19 энгийн иргэн бэртэж гэмтсэн байна.