Цар тахлын хүнд үед үйл ажиллагаа нь зогссон автомашин худалдаалагчдын нөхцөл байдал ямар байгаа талаар "Да хүрээ" захаас мэдээлэл бэлтгэлээ.
"Эко автомашин үйлдвэрлэгчдийн холбоо" ТББ-ын тэргүүн Ц.Лхагважав: "Цар тахалтай холбоотой иргэдийн худалдан авалт буурсан байгаа. Арван нэгдүгээр сараас хойш хийсэн гурав, дөрвөн удаагийн хөл хорио бизнес эрхлэгчдэд хүндээр тусч байна. Авто тээврийн үндэсний төв, төрийн байгууллагууд УОК гаргасан шийдвэрийн дагуу хуучин ажиллаж байсан горимын дагуу ажиллахгүй ажлын цагаа богиносгоод байгаа явдал худалдан авагч бизнес эрхлэгч нарын аль алинд нь хүндрэлтэй байна. Бизнес эрхлэгчдийн зүгээс хүсэх зүйл юу байгаа гэхээр вакцинаа хурдан хийгээд бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн болгохгүй бол бизнес эрхэлж байгаа амь амьдралаа авч явж байгаа хүмүүст хүндрэлтэй байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд эхний ээлжид ажлын цагийг хэвийн горимд шилжүүлэх хэрэгтэй байна хоёрдугаарт вакциныг хурдан хийх хэрэгтэй байна. Бизнес хийж байгаа хүмүүст эргэлтийн хөрөнгө, хувь гээд асуудал хүндрэл гарч байна. Худалдаа эрхэлж байгаа худалдааны төвүүд Засгийн бүтэн сайнд худалдан авалт хийхээр тээврийн бүртгэл ажиллахгүй байгаагаас хамаараад хүндрэл үүсээд байна.Өөрөөр хэлэх юм бол хөдөөнөөс орж ирээд 72 цагийн хугацаатай газраас гаргасан шийдвэрийн дагуу түрээс дээр тодорхой хэмжээний хөнгөлөлтийг үзүүлсэн байгаа. Хүмүүсийн хөдөлгөөнийг аль болох хорихгүй байвал хэвийн байдалд буцаад орох байх гэж найдаж байна. Энэ байдлаараа удах юм бол хаа хаанаа хүндрэл учрах гээд байна. Цар тахалтай холбоотой бараа бүтээгдэхүүний хувьд захиалсан бараа араас ирэх гэх мэт асуудлаас болоод үнийн хувьд уян хатан болгоод орж ирсэн үнээр өгч байгаа тохиолдол байгаа. Хамгийн түрүүнд тулгамдаж байгаа асуудал хөдөө орон нутгийн хүмүүс хагас бүтэн сайнд ирж худалдан авалт хийдэг. Гэтэл хагас бүтэн сайнд тоо бүртгэл ажиллахгүй амарчихдаг учраас хаа хаанаа хүндрэл гараад байна. Гуравдугаар сарын 1-ээс орон нутгийн зам нээхэд хөдөө орон нутгаас хөдөлгөөн боломжийн ирж байна. Ирж байгаа хүмүүс хагас шинжилгээгээ өгчхөөд хагас бүтэн сайнд машинаа аваад гарах гэхээр тээврийн бүртгэлийн үйлчилгээ ажиллахгүйн улмаас эдгээр хүмүүс биднээс илүү бухимдалтай байна"
Худалдаа эрхлэгч Ц.Оюунцэцэг: "Худалдан авалт их муу байна. Хүний хөдөлгөөн муу байна. Хуучнаа бодвол их муудсан. Бараагаа бөөний үнээр хямд л өгдөг. Да хүрээ захаас хоёр гурван сарын түрээсний мөнгө 30-50 хувь хямдруулсан байгаа. Худалдан авалт өмнөхөөсөө багассан"
"Да хүрээ трейд" ХХК-ийн маркетингийн албаны менежер Э.Ариунчимэг: "Ковид-19 цар тахал 2020 оны эхээр гарсан түүнээс хойш бид зургаан сарын түрээсийг 20-50 хувь хүртэл буруулсан. Сүүлийн 11, 12 дугаар сард 50 хувь эхний хоёр сард 20 хувь хөнгөлсөн байгаа"