Эрүүл мэнд, эдийн засгаа дэмжих 10 их наядын төлөвлөгөөний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны төлөөлөл хийлээ.
Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монголбанк Засгийн газраа зарласан 10 их наядын төлөвлөгөөний гурван хэсэгт нь оролцож байгаа.
Нэгдүгээрт, Монголбанкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн репо санхүүжилт.
Хоёрдугаарт, ипотекийн зээл. 2021 оны хувьд 700 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээл олгоно.
Гуравдугаарт, Сангийн сайдын танилцуулсан ажлын байрыг дэмжих хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох бүх бэлтгэлээ хангачихсан.
2020 онд зээл олголт 6 хувиар буурч, 17 их наяд төгрөг болсон. Эдийн засагт санхүүжилт дутагдсан тул эдийн засаг 5.3 хувиар агшсан. Иймд зээл олголтыг өсгөх шаардлага үүссэн. Иймд 10 их наядын төлөвлөгөөг бид дэмжин ажиллаж байна. Маргаашаас олгож эхлэх зээлийн эрэлт өндөр байна. Банкууд бүх санхүүжилтээ хуучин зээлийн бүтцийг өөрчлөхөд зарцуулж болохгүй. Нийт зээлийн багцын 70 хувийг заавал шинэ зээлд олгоно. Харин 30 хувийг өмнөх зээлдэгчдэд олгож болно. Бид газар дээрх хяналт шалгалтыг хийнэ" гэлээ.