Мьянмарт нөхцөл байдал хүндрээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Одоогоор эсэргүүцлийн жагсаалаас дүрвэсэн 19 цагдаа Энэтхэгийн хилийг давжээ.
Энэтхэгт дүрвэсэн Нэйпидо хотын цагдаагийн дэслэгч Хүн Аун Ко Ко хоёрдугр сарын 9-нд жагсагчдад “Хэрэв бидний тэмцэл талаар болох юм бол би олон жил хоригдох нь мэдээж. Гэхдээ эх орныхоо иргэдийнхээ өмнөөс боссоноос өөрийн хүслээ дагасан нь дээр” гэжээ.
Энэтхэгийн цагдаагийн газраас Энэтхэгийн Засгийн газар Мьянмараас дүрвэсэн цагдаа нарт түр орогнох байр бэлдэж өгч байгаа гэдгийг мэдээлснээс хойш Мьянмараас дүрвэх цагдаагийн тоо нэмэгдсээр байна.
Гэсэн хэдий ч маш олон цагдаа нар Мьянмарт тушаал ёсоор эсэргүүцлийн жагсаалыг зогсоохын тулд жагсагчидтай тэмцсээр байгаа юм. Одоогоор 50 гаруй энгийн иргэд цагдаа нарын суманд өртөж амь насаа алдаад байгаа. Мөн олон тооны иргэд гэмтэж бэртэх зэргээр хохирол амсаад байна. Мөн цагдаа нар 1500 хүнийг баривчлан саатуулсан. Цагдаа нар баривчлах үйл ажиллагааг ихэвчлэн шөнийн цагаар үйлдэж байгаа ба эдгээр хүмүүс дунд энгийн иргэдээс гадна улс төрийн зүтгэлтэн, сэтгүүлч гэх мэт олох хүмүүс багтсан юм.