УОК хуралдаан болж мэдээлэл хийлээ. УОК-оос мэдээлснээр маргаашнаас олон нийтийг Ковид19-ийн эсрэг вакцинд хамруулж эхлэхээр болжээ. УОК-ын дарга С.Амаргсайхан “Бүх нийтийн хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Шаардлагатай тохиолдолд хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ. Хоёрдугаар маргаашнаас буюу 9-нөөс бүх нийтийн вакцинжуулалтыг хийж эхэлнэ. Нийтдээ 85 хэсэгт 16-20 мянган хүнийг хоногт вакцинжуулна. Хоёр сарын хугацаанд нийт насанд хүрсэн иргэдийг вакцинжуулна. Гуравдугаарт, халдвар хамгааллын дэглэмээ сайжруулах чиглэлийг холбогдох байгууллагад өглөө. Халдварын тархалт намжаагүй байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Үйлдвэр үйлчилгээний салбарыг аль болох хязгаарлалгүйгээр дэглэмээ сахиж ажиллахаар зохицуулсан. Халдвар хамгааллын дэглэм алдсан газруудад хатуу арга хэмжээ авна. Иргэд хамгааллын дэглэмээ сайн барихыг хүсч байна. Нэг хаалга-нэг шинжилгээний үр дүн гарсан. Математик тооцооллоор 6500 иргэн халдвар авах эрсдэлтэй байсныг зогсоосон. Үзвэр, үйлчилгээний газрын зохион байгуулалт, хязгаарлалтын зохицуулалт хийх эрхийг аймаг, нийслэлийн удирдлагад олгож байна. Хот хоорондын зорчигч тээврийн хязгаарлалтыг хийхгүй. Төв аймагт эрсдэл үүссэн учраас зохицуулалт хийсэн. Шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь аваад явна” гэлээ.
Гурвдугаар сарын 4-с хойш нийтдээ 17 тоглолт төлөвлөсөн байсан. Үүний 90 гаруй хувь нь цуцлагдсан.
Вакцинжуулалтад гуравдугаар сард багтаан 508 мянган хүнийг хамруулна. Дөрөвдүгээр сард дахин 500 мянга орчим иргэнээ вакцинжуулна гэсэн төлөвлөгөө гаргасан. Маргааш 15.8 мянган хүн вакцинжуулалтад хамрагдана. 10-наас худалдаа үйлчилгээнийхэн, 11-нээс боловсролын байгууллагынхан хамрагдана. Вакциныг тухайн дүүрэг дээрээ дархлаажуулалтад хамрагдана. Дүүрэг болгонд 15 цэг байгуулсан гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.