Сүүлийн үед уран цахим уран бүтээлчдийн дунд NFT ашиглан өөрийн дижитал бүтээлийг өмчлөх эрхийг зарах үйлдэл эрчээ авч байна.
Баасан гаригт Твиттерийн үүсгэн байгуулагч өөрийн анхны жиргээгээ платформд байрлуулж зарж байгаагаа олон нийтэд зарлаж энэ нь олны анхаарлыг ихээр татаж байна. Твиттерийн хамгийн анхны жиргээг эзэмших эрхийн төлөөх өрсөлдөөн үргэлжилж байна. Хамгийн анхны жиргээ Твиттер компанийн үүсгэн байгуулагч Жек Дорси гэх залуугийн 2006 онд бичсэн “just setting up my twttr” гэсэн өгүүлбэр байсан юм.
Тэрээр энэхүү жиргээгээ дижитал бүтээлүүдийг өмчлөх эрхийг зарахад ашиглагдаж байгаа NFT (Non-Fungible Token) криптовалютыг ашиглан зарах гэж байгаа гэнэ. Тиймээс тэрээр өөрийн анхны жиргээг арван хоёрдугаар сард “Valuables by Cent” NFT худалдааны платформд зарахаар байрлуулж байсан байна.
Дорсигийн жиргээ одоогоор $2 саяын үнэ хүрээд байгаа ба хамгийн өндөр үнэ хэлсэн этгээд удахгүй энэхүү түүхэн жиргээг өөрийн өмч болгох юм. Энэхүү $2 саяыг амлаад байгаа хүн бол криптовалютын салбарын анхдагчдын нэг Жастин Сан билээ.
Сүүлийн үед уран бүтээлчдийн дунд NFT ашиглан өөрийн дижитал бүтээлийн өмчлөх эрхийг зарах явдал нэмэгдэж байна.