Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 халдварын мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Гуравдугаар сарын 8-нд нийт 13269 хүнд шинжилгээ хийхэд 108 хүнээс халдвар илэрлээ. Нийт тохиолдол 3336 болж үүнээс 2588 нь эдгэрсэн байна. Шинээр илэрсэн халдваруудын 3 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол 54 нь УДЭТ-аас илэрлээ. Драмын театрын нэг жүжигчин халдвар авснаа мэдэлгүй хөдөө тоглолтоор явсан. Түүний ойрын хавьтал болох 119 хүний шинжилгээг урьдчилан авахад 54 хүнээс илэрсэн.
Үлдсэн нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлуудаас илэрлээ.
Нийт Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 3336 боллоо. Үүнээс 2588 нь эдгэрч, эмнэлгээс гараад байгаа аж. Нийт хэвтэн эмчлэгдэж байгаа 732 хүн байгаагаас биеийн байдал нь маш хүнд хоёр байгаа.
Мөн коронавирусийн халдвартай хүнд биетэй байсан нэг хүн бөөр, сахарын дутагдлаар нас барлаа.
Шинжилгээний хариу нь сөрөг гарлаа гэж хариуцлагаа сулруулаад халдвар авч байна. Сүүлийн үед болсон хоёр ч буяны ажлын улмаас халдвар тархсан. Төв аймагт халдвар авсан хүн шинжилгээний хариу нь гараагүй байхад явсан. Түүний улмаас 100 гаруй хүнийг тусгаарлан ойрын хавьтлын 60 орчим хүнээс шинжилгээ авахад 3 хүнээс халдвар илэрсэн. Кластер өвчлөл бүртгэгдсэнээс хойш өнөөдөр хамгийн олон тохиолдол илэрсэн өдөр боллоо.
ЭМЯ-наас уран бүтээлчдэд хандан зарласан тоглолтуудаа цуцлах уриалгыг гаргаж байна" гэлээ.