Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу Мартын 8 өдөр өнөөдөр тохиож байна. Манай сайтаар дамжуулж хайртай дотнын хүндээ хүргэсэн мэндчилгээг хүргэж байна.
“Ээждээ цэцэг эсвэл баярын хөтөлбөр үзүүлнэ дээ. Ээж минь намайг их ойлгодог байсан. Намайг багаас минь бүх зүйл дээр үргэлж дэмжиж ирсэн. Намайг өөрийнхөө хүссэнээр бай гэдэг. Ээждээ хайртай гэж баярын өдрүүдээс бусад үед хэлж чаддаггүй. Энэ завшааныг ашиглаад ээждээ хайртай шүү гэж хэлье. Уурлуулж гомдоож байсан бүх зүйлд уучлаарай.
Би ээжийнхээ ачийг хариулахын төлөө хичээнэ. Ээждээ хайртай шүү. Мөн эгчдээ Мартын 8-ны баярын мэнд хүргэе. Дүүгээ ойлгож, дэмжиж ирсэнд үргэлж баярладаг”
“Ихэнхдээ хоол хийж, гэрээ цэвэрлэнэ мөн бэлэг бэлдэж баярлуулдаг. Ээж таныгаа өмнө нь уурлуулж гомдоодог байсан бол уучлаарай. Цаашдаа ахиж уурлуулж, гомдоохгүй ээ. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болж байна. Тиймээс ээждээ хайртай шүү гэж хэлье.
Бодоод байхад өмнө нь тийм ч их баярлуулж байгаагүй юм байна. Зүгээр гэрээ цэвэрлээд, хоол хийж өгдөг байсан. Тэр үеэс хойш гоё баярлуулж байгаагүй санагдаж байна”
“Хэнтий аймгийн Биндэр суманд суугаа хайрт ээж Энхмаадаа Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе.
Өдий зэрэгт хүртэл минь өсгөж хүмүүжүүлсэн тандаа хайртай шүү. Хамаатан ах дүү нарынхаа бүх эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэе”
“Өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ баярлана. Зөвхөн төрсөн өдөр, Март гэх мэт баяр, ёслолоор баярлуулдаг. Энэ завшааныг ашиглаад хайртайгаа илэрхийлье. Ээжтэйгээ хамт Харангын 25 жилийн ойн тоглолтыг үзэж байсан. Хоёулаа их дуртай. Тэр үед тайзан дээр гарч Хайртай гэж хэлье гэж бодож байсан. Гэхдээ их олон хүн байсан болохоор чадаагүй.
Тэр өдөр бас баярын өдөр болж байсан байх. Энэ боломжийг ашиглан хэлж байгаадаа баяртай байна. Хайртай ээждээ баярын мэнд хүргэе. Өнөөдрийг хүртэл үргэлж хажууд тусалж, дэмжиж, унахад минь тосож, баярлахад минь хамт байдаг баярлалаа. Хайртай шүү Мартын 8-ны мэнд хүргэе”
“Бага байсан болохоор хэдэн настай байснаа санахгүй байна. Мартын 8-ны өдөр ээждээ оймсон чихэр, сарнайн дэлбээ хийгээд өгч байсан. Тухайн үедээ сарнай гэж бодсон юм шиг байгаа юм. Тэр хамгийн гоё санагддаг. Ээждээ их хайртай шүү, гомдоож байсан бол үнэхээр уучлаарай.
Байнга хайртай гэж хэлж чадахгүй ч гэсэн зүрхэндээ үргэлж бодож явдаг шүү. Хамгийн түрүүнд ээждээ мэнд хүргэе. Төрүүлж өсгөж, мундаг охин болгож өгсөнд үнэхээр их баярлалаа”
“Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд суугаа хайрт ээж Сувд болон эмэгтэй дүү нартаа Мартын 8-ны мэнд хүргэе. Мэнд хүргэх завшаан олдлоо”