Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Төрийн ордонд ажилладаг нэг хүний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Иймд Төрийн ордныг хамгаалалтад авч, халдварын эх уурхайг судалж байгаа талаар ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд долоон байршилд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа юм. Үүнд:
- СХД-ийн 16-р хороонд байрлах 26-р байр
- Хан-Уул дүүргийн "Рапид" хорооллын 7-р байрны 1-р орц
- Хан-Уул дүүргийн 21-р хороо 481-р байр
- Хан-Уул дүүргийн 21-р хороо "Буянт-Ухаа 2" хорооллын 1042 хотхон
- Баянгол дүүргийн 5-р хороо 119-р байр 2-р орц
- Баянгол дүүргийн 6-р хороо 42-р байр 2-р орц
- Чингэлтэй дүүргийн 4-р хороо 17-р байрны 3-р орц
- Баянгол дүүргийн 25-р хороо Голден парк хотхоны 301-р байрыг хамгаалалт авсан байна.