Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийж, КОВИД-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа.
Тэрээр танхимын сургалтыг хэзээ нээх талаар "Эрсдэлийн болон цаг үеийн үнэлгээг хийж, дөрөвдүгээр сарын 1-нээс ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Иймд гуравдугаар сарын 15-наас багш, боловсролын байгууллагын ажилтнуудыг дархлаалжуулалтад хамруулна" гэлээ.
Улаанбаатар хотод 45 мянга гаруй, орон нутагт 25 мянга орчим багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна.