Японы тэрбумтан Юсаку Маезава олон нийтийн дундаас өөртэйгээ хамт сансарт нисэх найман хүнийг сонгон шалгаруулахаа зарлалаа. Тэрээр Илон Маскийн SpaceX-ийн нислэгээр саранд аялахыг урьж буй. DearMoon нэртэй энэхүү нислэг 2023 онд хийгдэхээр төлөвлөгджээ.
Маезава "Би янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүсийг нэгдэхийг хүсч байна" гэж твиттерээр дамжуулан мэдэгдээд шалгаруулалтын дэлгэрэнгүй холбоосыг хуваалцжээ. Мөн аяллын бүх зардлыг өөрөө төлөх тул шалгарсан хүмүүс түүний хөлсөн онгоцонд суухад л хангалттэй" хэмээн ярьжээ.
Өргөдөл гаргагч нь хоёр шалгуурыг хангасан байх ёстой. Үүнд бусад хүмүүст болон нийгэмд ямар нэгэн байдлаар туслах зорилго агуулсан мөн багийн гишүүдээ дэмжих, ижил төстэй хүсэл эрмэлзэлтэй байх ёстой шаардлагатай ажээ.
Загварын магнат, урлагийн цуглуулагч ноён Маезава өмнө нь "Starship" пуужингийн аялалд уран бүтээлчдийг урихаар төлөвлөж буйгаа ярьж байсан юм. Өнгөрсөн жил тэрээр мөн аялалд хамт явах шинэ найз бүсгүйг хайж олох төсөл эхлүүлсэн ч удалгүй цуцалсан билээ.