Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнгөрөгч оноос эхлэн гадаадад гацсан иргэдээ тусгай үүргийн нислэгээр татан авах ажлыг зохион байгуулаад байгаа билээ. Тусгай үүргийн нислэгийн хуваарийн дагуу ирэх сард 12 удаагийн нислэг үйлдэж, нийт 1920 иргэнээ татаж авахаар төлөвлөөд байгаа аж.
МИАТ ХК-ийн Коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболд: “Иргэдийн татан авах нислэгт дэмжлэг үзүүлж байгаа. УОК-оос тийзний тарифийг бууруулах чиглэл өгсний дагуу 15 хувь хямдруулсан. Энэ нь иргэд татан авах нислэгт хамааралтай ба гуравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ" гэв.
Тодруулбал, БНСУ-аас ирэх иргэдийн нислэгийн тарифийн үндсэн үнэ 530 мянган вон бол 15 хувь хөнгөлөхөд 457 мянган вон болох юм. Энэ мэтчилэн үндсэн үнийн тарифаас 15 хувиар хямдрах юм.