Европын аялал жуулчлалын салбарыг сэргээхийн тулд Грек, Австри зэрэг улсуудаас Европын холбоог Covid-19 вакцины пасспортыг батлан хэрэгжүүлж эхлэхийг шаарджээ. Цар тахлын эсрэг вакцин хийлгэсэн хүмүүст гэрчилгээ олгосноор Европын холбооны дотор чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэхийг зорьж байгаа аж. Улмаар Европын холбооны удирдлагуудын цахим уулзалтын үеэр Covid-19 вакцины пасспортыг бий болгох саналыг гаргажээ.
Гэвч Европын холбооны гишүүн 27 орны зарим нь үүнийг эсэргүүцсэн байр суурьтай байна. Тухайлбал, Франц, Герман улсын зүгээс вакцин тариулсан хүн халдвар тээх, тараахаас сэргийлэх үр дүнг бүрэн тодорхойлоогүй байхад баримт бичиг гаргах нь эртэднэ гэж үзжээ. Түүнчлэн зөвхөн вакцинд хамрагдсан хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг зөвшөөрөх нь зорилтод бүлгүүдийг эхэнд вакцинжуулж байгаа нөхцөлд залуусыг ялгаварласан хандлага үүсгэж болзошгүй гэж харжээ.
Грек, Израил зэрэг орнууд аль хэдийн цахим хэлбэрээр вакцины пасспортыг нэвтрүүлсэн бол Дани, Шведэд хэрэгжүүлэхээр яригдаж байна.