ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Туркт танхимын хичээлийн үе шаттай нээж байгаатай холбоотой багш сурган хүмүүжүүлэгч нарыг вакцинд хамруулж эхэллээ.
Боловсролын сайд Зия Сельчук эхний тунгаа тариуллаа. Түүний хэлж буйгаар 1,25 сая багшид вакцин хийлгэх албан бичгийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн байна.
Лхагва гарагийн байдлаар Эрүүл мэндийн яамны мэдээллээр улсын хэмжээнд 7,6 сая тун вакцин тарьсан байна.
Турк улсад “COVID-19”-ийн вакцинжуулалтыг энэ оны нэгдүгээр сарын 14-нөөс эхэлсэн. Вакцины тунг 28 хоногийн зайтай хийж байгаа ба халдвар аваад эдгэсэн хүмүүст 4-6 сарын хугацаанд вакцин хийхгүй болохыг мэдэгдлээ. Эхний ээлжид эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хийсэн хэмээн мэдээллээ.