Монголын цахим спортын тамирчид олон улсад чамгүй амжилт гарган урладаан тэмцээнд дээгүүр байр эзэлж байгаа билээ. Тэгвэл, Дэлхийн видео тоглоомын зах зээлийн акулуудын нэг "Valve" корпорациас зохион байгуулсан "dota2" төрлийн "DPC 2021: S1-SEA" тэмцээний доод шатанд Монголын "Lilgun" баг түрүүлээ. Тэд тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр Мьянмарын "Yangon Galacticos" багийг хоёр ээлжийн тоглолтонд хожсоноор нийт таван хожил, хоёр хожигдолтойгоор түрүүлж, 17 мянган ам.долларын эзэд болон ирэх улирал дээд шатанд өрсөлдөх эрхээ авлаа.
"Lilgun" баг "DPC 2021: S1 – SEA" тэмцээнд дараах бүрэлдэхүүнтэй оролцжээ.
- Hard support – Б.Хишигбат “Hishgee”
- Support – Н.Батбаясгалан “Ace12”
- Offlane – М.Төгөлдөр “Marvel”
- Carry – Б.Алтангинж “Lil”
- Mid lane– О.Сүхбат “Sancity”
Lilgun баг оны эхээр MESA буюу Монголын цахим спортын холбооноос зохион байгуулсан "MESA Pro Series #2" тэмцээний аварга болсон билээ.