Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд УОК боловсролын байгууллагын үйл ажиллагаа зогсоож, цахим горимд шилжүүлсэн билээ.
БСШУЯ-аас нийслэлийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 10-нд эхлүүлэх саналыг Засгийн газарт тавьсан. Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 24-ний өдөр болж хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр болсон. Харин нийслэлийн боловсролын салбарыг 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэх саналыг дэмжээгүй.
Бид сурагчдыг танхимаар хичээллүүлэх асуудал дээр иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
"Чанар нь их муудаад байгаа. Цахим хичээлд 70-80 хувийн ирцтэй хамрагдаж байгаа ч гэсэн чанар нь их муудаад байгаа. Яг үнэндээ бид зүгээр л зурагт хараад хуулаад бичиж байгаа. Бидний хувьд боломжтой байгаа ч интернетийн асуудалтай хүүхдүүдэд хүрч байгаа үгүйг мэдэхгүй байна. Танхимаар ороосой гэж хүсэж байна"
"Хориглосон нь дээр гэж бодож байна нөхцөл байдал тодорхойгүй байгаа учраас хориглох нь зүйтэй гэж бодож байна"
"Би өөрөө сургуулийн хоёр хүүхэдтэй теле хичээл нь зүгээр юм уу гэж бодож байна. Өвчингүй л байвал болно доо гэж бодож байна. Цахимаар хичээлээ ч үзэж байна. Багш нь ч мөн адил даалгавраа өгч байна. Манай хүүхдийн хувьд цахимаараа хичээлээ үзэж, даалгавар хангалттай авч хийж байгаа. Одоо цагт юм хөгжчихсөн хүүхдүүд бие биенийхээ царайг хараад ярьж болж байна. Даалгаврыг хангалттай өгч байгаа учраас би танхимын хичээлийг дэмжихгүй байгаа"
"Онлайн хичээл ямар ч үр дүнгүй байгаа. Танхимын хичээл илүү үр дүнтэй гэж бодож байна"
"Хүүхэд хоёр жил юу ч үзэхгүй хоцорчихлоо. Одоохондоо үр дүн гарахгүй ч 10 жилийн дараа бидний хүүхдэд ямар асуудал учрахыг бид ойлгосон. Засгийн газар худлаа ойлголт төрүүлээд байгаа гэж би боддог. Анх цахим хичээл эхэлсэн цагаас эхлэн эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Бусад улс орныг ярьж байгаа ч бүгд л сургууль соёлдоо явж байгаа. Оросод л гэхэд хүүхдүүд сургууль хичээлдээ явж байгаа бид заавал хүүхдээ нэгт тавих ёстой. Би бол эсэргүүцэж байгаа. Заавал танхимаар сурах ёстой. Хүсвэл эсэргүүцэж байгаа хүүхдүүд өөрсдөө гэрээрээ яв. Яагаад гэхээр боломжтой айлын хүүхдүүд асуудалгүй компвютерийг нь аваад өгчихнө, багш нарыг нь авч ирээд заалгачихна. Хамгийн их хохирч байгаа хүмүүс доод төвшний амьдралтай хүмүүс л байна"
"Өвчин зовлонтой ийм үед эгч нь хүлээн зөвшөөрөхгүй л байна"
"Танхимын хичээл эхлэхийг зөв гэж бодож байгаа. Өвчин намдаад вакцинжуулалт явагдаад гаагүй болоод ирэхээр болох байлгүй дээ"
"Вакцин хийлгэчих юм бол нөлөөлөөд байх зүйл байхгүй л байх. Бараг хоёр жил зогсчихлоо танхимын хичээл ер нь эхэлсэн нь дээр гэж бодож байгаа"
"Вакцинжуулалт эд дундаа ороогүй байхад танхимын хичээлээ эхлүүлэх арай эрт байх гэж бодож байна. Теле хичээл үр дүн муутай байгаа нь үнэн гэхдээ хүүхдүүдийн эрүүл мэнд яригдаж байгаа. Би танхимын хичээлийг оруулахаар болох юм бол сунгаад долоодугаар сарын 1-ээс оруулахад болохгүй зүйл байхгүй гэж боддог"