Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол модель Ж.Энэрэл "Mercedes-Benz C-Class (W206)" загварын дүр төрхөөр ажиллажээ. "Mercedes-Benz C-Class (W206)" нь энэ оны шинэ загвар юм. 120 жилийн түүхтэй тус брэндийн зураг авалтад монгол модель оролцсон анхны тохиолдол боллоо.
Өдгөө 26 настай тэрээр “Торго” модель агентлагаас эхлүүлсэн. Түүнээс хойш загварын салбарт тасралгүй ажиллан дэлхийн загварын зах зээлд хамгийн амжилттай яваа монгол моделиудын нэг юм. Нью-Йорк, Милан, "Paris Fashion-2020" шоунд оролцож, "Hermes" брэндийн шинэ коллекцийг танилцуулж байсан. Модель Ж.Энэрэл 2016 оноос Нью-Йоркийн "Muse" загварын агентлагт ажиллаж байгаа юм.