Нийслэлийн боловсролын газраас цар тахлын үеийн боловсролын салбарын нөхцөл байдал, теле хичээлийн талаар мэдээлэл хийж байна. НБГ-ын дарга Ж.Гантулгын мэдээллийг хүргэе.
Тэрээр "Нийслэлийн Боловсролын газар дараах дөрвөн чиглэлээр иргэдэд үйлчилдэг. Үүнд:
- Тусгай зөвшөөрөл
- Анги алгасан суралцуулах
- Анги дүйцүүлэх
- Оюутны цахим карт олгох асуудлыг хариуцдаг.
Бид бүх шатны боловсролын байгууллагыг аргазүйн удирдлагаар хангаж ажилладаг. Нийслэлийн хэмжээнд 1000 шахам сургалтын байгууллага бий.
Сургуулийн өмнөх боловсролд 146,805 хүүхэд хамрагдахаас 111,572 буюу хамрагдалт 76 хувьтай байна. 24 хувь нь хамрагдаж чадахгүй байна гэсэн үг. 261 төрийн өмчийн, 423 хувийн, нийт 684 цэцэрлэг бий. Төрийн бус өмчийн цэцэрлэгт нийслэлийн нийт хүүхдүүдийн 27 хувь буюу 29,729 хүүхэд явдаг. Төрийн өмчийн цэцэрлэгт 81,843 хүүхэд буюу 73 хувь нь хамрагдаж байна.
Нийслэлд нийт 317,978 хүүхэд ЕБС-д сурч байна. Сургууль, цэцэрлэгт суралцагчид болон нийт 30 орчим мянган багш нарыг нийлүүлээд бодоход 450 гаруй хүн боловсролын салбарт ажиллаж, сурч байна. Энэ нь нийслэлийн хүн амын 3/1-тэй тэнцэхүйц үзүүлэлт юм. Өнгөрсөн жилийн хичээлийн жилд 12 долоо хоног танхимаар, 20 долоо хоног танхимын бус хэлбэрээр хичээллэсэн.
Танхимын бус хэлбэрийн хичээлд 11-2 сард хүүхдүүдийн хамрагдалт 80 гаруй хувьтай байсан" гэж мэдээллээ.