Саудын Араб улс нь эмэгтэйчүүдэд хууль хатуу үйлчилдэг орон хэдий ч сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эрх чөлөөг боосон хатуу дүрмээ зөөллөж эмэгтэйчүүд авто машин жолоодох эрхтэй болсон мөн ресторанд эрэгтэй эмэгтэйгээр ялгарч суудаг байсныг болиулсан гэх мэт хуулиудыг гаргасан юм.
Тэгвэл тус улсын эмэгтэйчүүд цэргийн алба хаах боломжтой болсон байна. Өчигдөр улсын Батлан хамгаалах яам өчигдөр цэргийн алба хаах хүсэлт хүлээн авах сайтыг ажиллуулж эхлүүлж байгаагаа зарлахдаа эмэгтэйчүүдэд алба хаахад тавих шаардлагыг анх удаа олон нийтэд зарлалаа. Энэ нь эмэгтэйчүүд цэргийн алба хаах боломжтой гэдгийг илтгэж эмэгтэйчүүд явган цэрэг, агаарын цэрэг болон тэнгисийн зэвсэгт хүчинд байлдагчаас эхлээд түрүүч цол хүртэл алба хаах боломжтой болж байгаа гэдгийг харуулж байна хэмээн албаныхан мэдээллээ.
Эмэгтэйчүүдэд тавьж байгаа шаардлагаар 21-40 настай, 155 см-ээс дээш өндөртэй дунд боловсролоос дээш боловсрол эзэмшсэн байх мөн төрийн албанд ажилладаггүй байх гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.