Tехас мужийн ERCOT компаниас нэгэн гэр бүл $100 сая доллар нэхэмжилсэн талаар KHOU телевиз мэдээллээ. Учир нь эрчих хүч тасалдсаны улмаас хүү маань осгож үхсэн хэмээн эцэг эх нь гомдол гаргасан байна.
Хоёрдугаар сарын 16-нд Конро хотод Кристиан хүү тог нь тасарсан трейлерт хоносны улмаас нас барсан байна. Түүний үхлийн шалтгааныг тодруулахаар шинжилгээний баг ажилласан ба урьдчилсан үзлэгээр хүүг осгож үхсэн хэмээн тодорхойлсон байна.
ERCOT компани тайлбар хийхдээ "Бид хүүгийн үхэлд их харамсаж байна. Тухайн үед Техасын цахилгаан сүлжээ таслахаас аргагүй байдалд хүрсэн юм. Нөхцөл байдал хүнд байсан" хэмээжээ. Техас мужийн 30 мянган хүн одоогоор огт эрчим хүчгүй байгаа ба Америкийн өмнөд мужуудаар дайрсан цаг агаарын огцом хүйтрэлтээс болоод 58 хүн амь насаа алдсан байна.