Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны IV улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.4 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 49.5 (3.6%) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 88.1 (5.8%) мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.
Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага, оны үнээр 2020 оны 4 дүгээр улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.0 (1.7%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бүтээгдэхүүний зарлага 17.5 (6.4%) мянган төгрөгөөр, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 17.3 (1.9%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Харин өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өмнөх улирлаас 62.9 (4.4%) мянган төгрөгөөр буурсан бөгөөд үүнд хүнсний бүтээгдэхүүний зарлага 16.2 (5.3%) мянган төгрөгөөр, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 43.1 (4.5%) мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.