Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдрөөс эхлэн энэ сарын 23-ны 06.00 цаг хүртэл нийслэл хотыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна. Энэ хугацаанд олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, халдварыг 3-4 дахин бууруулахыг зорьж буй.
Хөл хорионы үед бүх гудамж, чиглэлд цагдаа, төрийн албаныхан 24 цаг хамгаалалтад гарна. Хамгаалалтад ажиллаж байгаа төрийн албаныхан гурван ээлжээр буюу найман цагаар ажиллах юм. Харин иргэд зөвхөн гурван чиглэлээр л гэрээс гарах боломжтой. Тодруулбал,
- Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
- Зөөврийн ус, түлш, хүнсний бараа, бүтээгдэхүүн
- Буяны буюу оршуулгын үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд зөвхөн гэр бүл, ойр дотнын хүмүүс нь л оролцоно. Ингэхдээ иргэний үнэмлэх, PCR шинжилгээний бичиг, эмнэлгийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатай.