Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Маргааш буюу энэ сарын 10-нд Японы Токио хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна.
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 2 дугаар сарын 10-ны өдрийн 15.40 цагт Нарита олон улсын нисэх буудлаас хөөрөх аж. Нислэгийн бүртгэл Нарита олон улсын нисэх буудлаас терминал 2-ын гурван давхрын "Q" каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ гэж Токио дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.
УОК-оос гадаадад гацсан иргэдээ татан авахаар хоёрдугаар сард нийт таван удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөөд байгаа юм.