Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдрөөс эхлэн Франц Улсад ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон боловсролын байгууллагын ажилтнуудын зүүж буй амны хаалтад журам тогтоолоо.
Энэхүү журмаар сургуулийн орчинд зөвхөн үйлдвэрийн нөхцөлд бэлтгэсэн зориулалтын амны маскыг хэрэглэх ёстой хэмээн заасан байна. Учир нь сургуулийн орчинд гар аргаар бэлтгэсэн бүх төрлийн амны хаалтыг хориглоод байгаа нь вирусээс хамгаалах боломжгүй , эрсдэл өндөртэй хэмээн үзэж байгаа юм.
Одоогоор Францад шинээр коронавирусийн халдвар авсан тохиолдол 3.3 сая, нас баралтын тоо 78 мянга болоод байгаа юм.