Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 7-нд нийт 13252 хүнд PCR шинжилгээ хийхэд 50 хүнээс коронавирус илэрсэн.
Улаанбаатар хотод 50-н тохиолдол шинээр бүртгэгдлээ. Аймгуудад өвчлөл бүртгэгдээгүй. Бүртгэгдсэн 50 тохиолдол өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. Сүүлийн 24 цагийн дотор Монгол шир, Наркологийн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн худалдааны төв, ББСБ, Микс пицца, гутлын цехтэй холбоотой халдварууд, гэр бүлийн халдваруудын дамжсан хавьтлуудын дундаас коронавирус илэрсэн.
Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 1237 боллоо. Дотоодын халдвар буюу голомтод 1563 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
- Улаанбаатарт 1237
- Сэлэнгэ аймагт 217
- Орхон аймагт 25
- Дархан-Уул аймагт 45
- Дорноговь аймагт 32
- Говьсүмбэр аймагт 4
- Архангай аймагт
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 2073 байгаагаас эдгэрсэн 1496 хүн байна.
Өчигдөр 30 хүн эмчлэгдэн гэртээ гарсан.
Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 567 хүн эмчлүүлж байна. Маш хүнд нэг хүн байна" гэж мэдээллээ.