ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Ням гарагт Энэтхэгийн Уттараханд мужид Хималайн уулын мөсний хэсэг цаг уурын дулаарлын улмаас уулын мөнх цасан оргилоос томоохон мөс тасарч нурсан байна. Үүний улмаас уулын хавцал дахь голыг үерлэж 125 хүн сураггүй боллоо.
Ус "Ришиганга" Усан Цахилгаан Станцын ажил болор даланг эвдэж усанд автсан байна. Далангийн ойролцоох тосгодын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж аврах үйл ажиллагааг явуулан аврагчид долоон хүний цогцсыг олсон байна.
Сураггүй болсон хүмүүсийн 50 гаруй нь усан цахилгаан станцын ажилчид болохыг албаныхан мэдээллээ.
Үерт боогдсон хонгилд 30 орчим хүн байх магадлалтай хэмээн үзэж аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Өмнө нь арвагчид өөр хонгилоос 16 ажилчныг аварсан байна.