Олон нийтийн цахим сүлжээнд нэгдүгээр сарын 31-ний өдөр н.Ганчимэг гэгч эмэгтэй өөрийн хамтран амьдрагч загвар өмсөгч С.Эрдэнэцогтод зодуулсан гэх мэдээллийг нийтэлж удалгүй устгасан байдаг.
Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух С.Эрдэнэцогт нь нэгдүгээр сарын 28-ны өдрийн 12.00 цагт хамтран амьдрагч Г-г зодсон гэх дуудлага мэдээллийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс хүлээн авсан. Ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, шүүхээр шийдвэрлүүлэх саналтайгаар хоёрдугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх прокурорын газарт уг зөрчлийн хэргийг шилжүүлсэн” гэх мэдээллийг өглөө.