Нэгдүгээр эгнээ болон бусдын хөдөлгөөнд саад учруулахаар байршуулсан автомашиныг ачиж, журамласан болон машиныг гэмтээсэн тохиолдолд хэн үүнийг хариуцах талаар иргэд төдийлөн сайн мэддэггүй билээ.
Тэгвэл
“Тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлдэх явцад тухайн автомашиныг эзэмшигч, өмчлөгч ирвэл шийтгэл оногдуулж, хүлээлгэж өгнө. Шийтгэлийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг үүднээс оногдуулдаг байна. Харин тээврийн хэрэгслийг ачаад хөдөлгөөн эхэлсэн бол эзэн нь ирсэн ч гэсэн хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ гэсэн журамтай байдаг байна.
Улаанбаатар хотод улсын нэг, хувийн 14 компани зориулалтын ачигч чирэгч машин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Тухайн компани бүрд эрсдэлийн даатгалын үйлчилгээ гэж байдаг аж. Тээврийн хэрэгслийг ачих явцад эвдрэл гэмтэл гарвал үйлчилгээ үзүүлж байгаа компанийн эрсдэлийн даатгалаас хариуцдаг юм. Мөн “Хууль зүйн сайдын баталсан журамд автомашиныг ачихын өмнө иргэдэд мэдэгдэнэ гэсэн зохицуулалт байхгүй. Гурван удаа чанга яригчаар мэдээлнэ. Харин зөөвөрлөсний дараа аль автомашин түр саатуулах журмын хашаанд орсон талаарх мэдээллийг автомашины шил дээрх иргэдийн гар утсанд мэдэгддэг” байна.
Өнөөдрийн байдлаар ачилтын 15 компани өдөрт 200-250 автомашин журамлаж байгаа аж.