Эрүүл мэндийн яамнаас өчигдөр сар шинийн баярын үеэр 14 хоног хол хорио тогтоох санал оруулж, УОК таван цагийн турш хуралдсан ч шийдвэрт хүрч чадаагүй юм
.УОК-ийн хуралдааны үеэр ЭМЯ хөл хорионы үед яг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө муутай байсан байна. Мөн хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй сайд нар хөл хориог дэмжээгүй байна.
Хотын дарга сар шинийн баярын өдрүүдээр хөл хориог эсэргүүцэж, хөдөлгөөн саархын хэрээр эдийн засаг улам хумигдаж байгааг сануулж "Өнгөрсөн гурван сарын хугацаанд хөл хориод үр дүнг гарав уу? ЭМЯ, ХӨСҮТ-ээс авч байгаа тактик нт хатуу хөл хорио л байсан. Үнэхээр хөл хорио тогтоох шаардлагатай бол нарийн төлөвлөгөө схем тооцоо судалгаатай хандах ёстой. Төрөөс нийгмийг ингэж удирдаад байж болохгүй. Хүн амын 50 хувь нийслэлд амьдарч байгаа” хэмээлээ.
Харин ЭМЯ-аас хөл хорихгүй бол халдварыг тархалт улам нэмэгдэж, тогтоон барихад хүндрэл үүснэ гэсэн байр суурьтай байгаагаа танилцуулсан байна.
Худалдааны үеэр хөл хорих нь эдийн засагт ихээхэн хохиролтой, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн бизнес шууд хумигдах учир зохистой аргаар хязгаарлалт тогтоохоос өөр аргагүй гэсэн шийдэлд хүрсэн байна. Ингэснээр хөл хорио сунгах эсэхийг өнөөдөр эргэн хэлэлцэхээр товлоод байгаа юм.