Нийслэлд халдварын тархалт нэмэгдэн 20-оод голомт идэвхтэй байна. Тодруулбал,
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрладаг GB Tower-т байрладаг ББСБ-ын голомт маш идэвхтэй үргэлжилж байна. Эндээс сүүлийн 2-3 хоногт 24 тохиолдол бүртгэгдсэн.
Сүхбаатар дүүргийн Бэлхийн гудамжинд байдаг гутлын цехтэй холбоотой голомтод 22 хүн бүртгэгдсэн.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Содон хороололд байрладаг супермаркетаас улбаатай халдвар авсан 8-9 тохиолдол бүртгэгдсэн.
Сүхбаатар дүүргийн 15, 16 дугаар хорооны Бэлхийн гудамжинд халдвар үргэлжлэн бүртгэгдсэн.
Дарь-Эхийн нийтийн байранд халдвар бүртгэгдсэн.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нийтийн байранд гарсан голомт үргэлжилж байна. Эндээс 100 гаруй хүнээс шинжилгээ авсан.
Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байх "Нүүдэлчин" цайны газрыг хаасан. Энэ хоолны газраар сүүлийн долоо хоногт үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ өгөх шаардлагатай байна гэж ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн Тандалт шинжилгээний албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.